2021.10.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн ажилчид "тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн өмчит байгууллагууд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Бумбатын булаг орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт олон төрөл зүйлийн 5200 ширхэг мод тариалж байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид өнөөдөр /2021.10.09/ дээрх байршилд нийт 100 ширхэг мод тариалав. Дээрх моддын усалгаа арчилгааг нийслэлийн Хот тохижилтын газар хариуцан ажиллана.
”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх "Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Эрүүл мэндийн яамнаас талархал илэрхийлэв
2021.12.28
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
2021.11.24
"Жишиг үнэ ба Амнат" хэлэлцүүлэг боллоо
2021.10.28