2021.10.13
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Монгол Улсын гадаад өрийг төв банк хэрхэн дүгнэсэн бэ?
ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа.
Жил бүр мөнгөний бодлого гээд батлагдаад явдаг. Энэ жилийн инфляци 4-8 хооронд хэлбэлзэх юм байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд Монгол Улс 33 тэрбум долларын өртэй. Үүнийг өнөөдрийн ханшаар үржүүлэхээр 94 их наяд төгрөгний өртэй болсон. Энэ 94 их наядаас Монгол төгрөгний ханшийн уналтаар хэдэн хувь байгаа вэ?
Монгол Улсын хөгжлийн үнэ цэнэ эндээс харахаар асар их өндөр байна. Хөгжлийн үнэ цэнэ өндөр байгаа нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ их өрийг бууруулах чигэлэлээр ямар бодлого барьж байгаа вэ? Монгол банк 2,2 тэрбум долларын өртэй байгаа.
Дараагийн асуудал бол санхүүгийн секторт банкны эзлэх хувь 96 хувь. Хөрөнгийн зах, даатгал нь 4 хувь байна. Энэ яагаад өсөхгүй байна вэ? Монгол улсын төсвийн орлого яагаад ийм хязгаарлагдмал байна вэ?
Монгол банк, УИХ-ын байгууллага жил бүр ажлаа тайлагнадаг. Мөнгөний бодлогоо батлуулах нь зөв. Тэгэхдээ энэ бодлого нь ирээдүйгээ жаахан холоос харсан байх хэрэгтэй. Энэ талаар ямар бодлого Монгол банз хэрэгжүүлж байна вэ?
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.