МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.13
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Зарим барааны үнэ хоёр дахин өссөн байхад инфляц 8.9 гэж зөв тооцсон уу?

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа. 

Мөнгөний бодлогын төсөл орж ирэхтэй зэрэгцэн төсөв хамт орж ирдэг. Монгол банкны зүгээс 2022 оны төсвийг юу гэж харж байгаа вэ? Төсөв дээр байгаа эрсдэлийг хэрхэн харж байна уу? Тэр тусмаа төсвийн алдагдал Монгол банкны мөнгөний бодлого явуулах орон зайг хумиж байдаг. Мөн төсөвт байгаа орлогын таамаглалын цаана төсвийн алдагдал нуугдаж байгаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ? 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ