МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тусгай хэрэгцээт хүүхдийн “Солонго” төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2021.10.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Тусгай хэрэгцээт хүүхдийн “Солонго” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын дарга Б.Энхбат, Аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүн Ц.Ганчимэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүн Ш.Ганзул нар Энэтхэг улсын иргэн Нирмала Ранигийн удирдан ажилладаг “Солонго” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Олон шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэж, өдөр хоногийг гунигтай өнгөрөөдөг.  “Солонго” төвд ирсэнээр хүүхдүүд эсгий улавч, шүрээр гар цүнх, ээмэг зүүлт хийж, дэрний уут оёж сурч, нийгмийн харилцаанд орох эхлэлийг тавьж, амьдрах ухаанд суралцаж байна.

Хөдөө орон нутагт ийм төв нэн шаардлагатай байгааг олон судалгаанаас харж болно. Сэлэнгэ аймагт аав, ээжийнхээ асаргаанд байдаг 278, хөгжлийн бэрхшээлтэй 410 хүүхэд байна. Тэдний эрүүл мэндэд дэм болж, нийгмийн харилцаанд оролцох боломж олгох төв байгуулахын төлөө ажиллахаар туршлага судлан, хамтрач ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ