МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БГД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд орлоо
2021.10.13
Барилга, Хот байгуулалт

БГД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд орлоо

БГД-ийн 9-р хорооны гэр хороолол дунд шинээр баригдсан 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

9 дүгээр хороо нь улсын сургуульгүй цөөн хороодын нэг байсныг тус тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүний санаачлагаар сургуулийн барилгын 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсан.

Шинэ сургуулийн барилгын ажил 2019 онд эхэлсэн ч барилгын ажил дулааны шугамын асуудал, газар чөлөөлөлт зэрэг олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Ж.Ганбаатар гишүүний дэмжлэгээр ашиглалтанд орлоо.

Эрдмийн ундраа, 113-р сургуулиудад 3 ээлжээр хичээллэж байсан 9 дүгээр хорооныхоо 600 гаруй сурагчийг шинэ сургуультай болгоход УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар газар чөлөөлөлтөд нь хувийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх зэрэг хувийн зүгээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.

146 дугаар сургуулийн барилгын ажилтай танилцах үеэрээ Ж.Ганбаатар гишүүний зүгээс шинэ сургуулийнхаа боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө үргэлжүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ