МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах хяналтын шүүхээс буцааж байгаа нь олон асуудал дагуулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа. 

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд 2017 онд хийгдсэн томоохон алхам бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн урдчилсан хэлэлцүүлгийг бий болгосон явдал юм. Энэ бол том алхам. Ингэснээр мөрдөн байцаах явцад дутуу байсан зүйлийг нэмж хийлгэх түүнчлэн яллагдагчийн эрх зөрчигдсөн гэдэг юм уу бусад нөхцөл байдал дутуу хийгдсэн байх юм бол үүнийг засуулах боломж энэ шатанд байгаа. 

Ийм учраас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биш урдчилсан хэлэлцүүлгийн шатанд асуудлыг шийддэг. Хэлэлцүүлгийн шатанд прокурорт буцаах үндэслэл байхгүй байгаа. Ийм учраас агуулгын хувьд дэмжиж байна. Үүнийг олон талаас нь нухацтай ярих ёстой. 

Нэгдүгээрт: 

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах анхан шатны шүүхэд буцаахаар нэг гэм бурууд нэг хүн хоёр ял авах зарчим үүсээд байна. Яагаад гэхээр хяналтын шатнаасаа анхан шат руу буцаахаар ийм байдал үүснэ. Анхан шатнаас буцаахад асуудал үүсэхгүй. Учир нь тэнд ял өгөөгүй учраас. Буцаахгүй тохиолдолд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй.  Ихэнхи буцаж байгаа шалтгаан бол ял хүндрүүлэх шаардлагатай байна. Ял хэт хөнгөн байна гэсэн шалтгаанаар буцдаг. Шүүгч давж шатны болон хяналтын шатны шүүхэд хөнгөрүүлэх болоод хүндрүүлэх нөхцөл байдлыг ч үзэж эцсийн шийдвэр гаргадаг байх юм бол энэ процесс үргэлжлэх боломжтой. 

2007 онд цэцийн нэг шийдвэр гаргасан байна. Үүнд эрүүгийн байцаан шийтгэх хууль маргааны хувьд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь гэм буруутайд тооцох зарчмыг зөрчиж байна гэсэн өргөдлийг үндсэн хуулийн цэц шүүхээс явуулж байгаа үйл ажиллагаа учраас үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Одоо энэ хууль маань батлагдаад гарахаар үндсэн хууль зөрчих үү? 

ХОЁРДУГААРТ: 

30 хоногтой холбоотой асуудал байна. Энэ хэр боломжит хугацаа вэ? Тодорхой бус зүйлүүдийг тодруулахын тулд хойшлуулдаг. Шүүхийн албажих хугацаа нь 10 хоног байдаг. Энэ хугацааг яаж тооцсон бэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ