2021.10.14
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Өнөөдөр бодит байдал таван жилийн үр дүнд хүн бүр 30 сая төгрөгний өртэй болсон
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
2016 онд энэ зааланд би УИХ-ын гишүүнээр бие даагчаар ажиллаж байна. Эх баригчдыг МАН-тай нийлээд их шүүмжилдэг байсан. Нялх нярайгаас эхлээд хөгшид хүртэл хүн бүрийг 15 сая төгрөгний өрөнд оруулчихлаа, Чингис бонд авч улсыг дампуурууллаа гэж шүүмжилдэг байсан. МАН-ыг гараад жаргаана гэж боддог байлаа. Өнөөдөр бодит байдал таван жилийн үр дүнд хүн бүр 30 сая төгрөгний өртэй болсон. Засгийн газрын өр 8,4 тэрбум доллар буюу хоёр Чингис бондыг залгичихсан сууж байна.
Цар тахлаас болоод 115 мянган ажилгүй болсон байна. Үүнийг МАН дангаараа хариуцлагаа үүр. Үүнийг яаж үүрэх вэ? Үр дүн яаж гарах вэ? Ирэх жил гадаад өр, засгийн газрын өр хэдэн төгрөгөөр буурах вэ? Тоо баримт хэл. Өнөөдөр уул уурхайн супер циклийн үед энэ өрийг яаж дарах вэ? Тоо баримттай хэлж өгнө үү?
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй болсон. Тэр хуулийг болих хэрэгтэй. 2020 онд 5 ихнаяд төгрөгний төсөв алдагдалтай байсан. 2021 онд 3,6 ихнаяд. 2022 онд 2,4 ихнаяд гээд бууж байна. Өнгөрсөн хоёр сонгуулийн жил байсан. Төсвийн алдагдал гэдэг бол нэргүй татвар гэсэн үг. Энэ бол ирээзүйгээсээ зөвшөөрөлгүй дээрэмдэж байгаа гэсэн үг шүү. Энэ төсвийн алдалдал болох 2,4 ихнаяд нь гол үндэслэл нь ямар хэсэг дээр байна вэ?
Оюутолгойн 12 тэрбум долларын өрийг засгийн газрын өрөнд оруулахгүй гэж байна. Тэгвэл энэ өр Монголоом нэхэгдсэн тохиолдолд засгийн газар төлөх үү?
Одоо 2022 онд татвар асар их нэмэгдэхээр заасан байна. Энэ жилийн орлогын батлагдсан дүнгээс тооцох юм бол 31,2 хувиар нэмэгдэнэ. 14 ихнаяд төгрөг нэмэхээр болсон байна. Үүний 24,7 хувь нь НӨАТ эзэлнэ. Ойролцоогоор 3,4 ихнаяд төгрөг. Дотоодын барааны НӨАТ энэ оны батлагдсан байдлаас 17,7 хувиар нэмэгдэнэ. Хэрэглэгчдээс авах НӨАТ хэдэн төгрөг байхаар төлөвлөж байна вэ? Татварын аливаа нэг хуулинд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу? НӨАТ-ын урамшууллын бодлогод өөрчлөлт орох уу?
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.