2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн өсөлтийн гол ачааг уул уурхайн салбар үүрдэг

 Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Засгийн газраас оруулж ирж байгаа төсьийн шинэчлэлттэй холбоотой хуулийн төслийг дэмжиж байна.Засгийн газар улсын эдийн засгийг 5 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Эдийн засгийн өсөлтийн гол ачааг уул уурхайн салбар үүрдэг. Тэр дундаа Оюутолгойтойн асуудал их анхаарал их татаж байгаа. Энэ асуудлыг их олон жил ярисан. Оюутолгойг анх нохойн замаар оруулсан анх гэрээг нь хийсэн нэр бүхий ерөнхий сайдуудтай холбоотой асуудал. Энэ хүмүүсийн асуудал дээр онцгой анхаарахгүй бол энэ хүмүүс нөлөөлөл нь байсаар байна. 

Өнөөдөр ч гэсэн энэ Оюутолгойн асуудал урагшлахгүй байгаа  нь тэр хүмүүстэй холбоотой гэж би бодож байгаа. У.Хүрэлсүх ерөнхий сайд болоод эзэн нь юм аа мэдэж иргэн нь улсаа хашина гэсэн. Энэ амаргүй нөхцөл байдал 2021 оны өвөл Нью-Иоркийн шүүхээс нэхэмжлэлээ татсан асуудал, Лондогийн арбиторын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлууд гацаанд оруулсаар ирсэн. Энийг хэн урагш нь ахиулав. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зоримог үйл ажиллагаанаас сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг асуудал тавигдсан.

Одоо үүнийг урагшлуулах хэрэгтэй. РиоТинтогоос тодорхой хариулт ирэхгүй байгаа гэсэн.Риотинто компани 10-р сард гүний уурхайгаа ашиглалтад оруулна гэж хэлэх боломж байхгүй. Монголд цар тахлын байдал хүнд байгаа учраас зэсийн хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй гэж мэдэгдэл хийж байна. Уул уурхайн салбарт энэ мэдэгдэл хэрхэн нөлөөлөх бол. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна. Зэсийн үйлдвэр байгуулна гэж байгаа энэ нөхцөлд гадны компаний аманд орчихлоо.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулав.

ШИНЭ МЭДЭЭ