МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

Б. Жаргалмаа: Ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалахад ямар бодлого барьж ажиллах вэ?

 Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Цар тахлын дараах нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсөв хүндхэн байгаа. Хэмнэлттэй төсөв оруулж ирсэн гэдэгт итгэж байна. Монгол Улс Алсын хараа-2050 хөтөлбөртөө насны эрүүл мэнд, идэвхитэй амьдралыг эзэмшүүлж, амьдралын чанарыг сайжруулахад төрөөс  хөгжлийн бодлогоо тодорхойлсон байгаа. Үндэснийй статистикийн хорооноос гаргасан 2010-2040 оны хүн амын хэтийн тооцоололд 2025 оноос 70-аас дээш насны өсөлт гарна гэсэн тоон судалгаа байна. 7245 өндөр настан харгалзах хүнгүй амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Геронтологийн үндэсний төвийн байр яагаад баригдахгүй байна вэ? Яагаад энэ ажил эхлэхгүй байна вэ? Эхэлсэн ажлаа яаралтай дуусгах хэрэгтэй байна. 

Мөн СХД-ийн хэмжээнд 15 хороонд 5418 өрх тог цахилгаангүй байна.  Улаанбаатар хотод тоггүй иргэд байна. Өвөл хүйтэрч байхад тоггүй байна гээд та бүгд төсөөлөөд үздээ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариулав.

ШИНЭ МЭДЭЭ