Хотын дарга Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа
2021.10.18
Гадаад харилцаа

Хотын дарга Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ.

Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголын ард түмэнтэй бид түүхийн салшгүй нягт холбоотой. Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн 2009 онд Сүхбаатарын талбай дээр Дэлхийн шатрын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 200 гаруй оронд шууд дамжуулж байсныг дурсахад таатай байна хэмээв.

Улаанбаатар хот нь Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хоттой 2010 онд ах дүүгийн харилцааг тогтоож байсан. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. 

ШИНЭ МЭДЭЭ