МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймаг ойн өдрөөрөө шинэ цэцэрлэгтэй боллоо
2021.10.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дархан-Уул аймаг ойн өдрөөрөө шинэ цэцэрлэгтэй боллоо

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо 8 цэцэрлэг барих ажлыг санаачилан хэрэгжүүлсэн.

Тэдгээрийн нэг болох 31 дүгээр цэцэрлэг Дархан-Уул аймгийн ойн өдөр нээлтээ хийлээ. Дархан сумын Өргөө багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай 31 дүгээр цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Уг цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улсын төсөвт суулгахад идэвх чармайлт гарган шийдүүлсэн юм.

31 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор Өргөө багийн хүүхдүүдээс гадна Дархан сумын 5, 7 дугаар багийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой боллоо.Өргөө багт 2-5 насны 254 хүүхэд Төмөр замын Улиасхан болон дөрөвдүгээр багийн нэгдүгээр цэцэрлэгт хамрагддаг байсан бол одоо хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдах боломж нээгдэж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хорь гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Дархан-Уул аймагт 2017-2021 онд 8 цэцэрлэгийг шинээр барьж, 7 цэцэрлэгийг өргөтгөснөөр төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 91 хувьд хүрч байгааг албаны хүмүүс онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ