2021.10.19
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: НӨАТ-ын буцаан олголтыг шинэчлэх цаг нь ирсэн

ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Төсвийн орлого 2022 онд 12,5 хувиар нэмэгдэхээр оруулсан байна. Үүний гол өсөлт нь хаанаас гарч ирэх вэ? Уул уурхай, аж ахуй нэгжийн орлого эсвэл иргэдийн орлогын татвараас нэмэгдэж байна уу? 

Халамжийн системийг цэгцэлнэ гэж байгаа. Халамжийн зардлыг багасгая гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан. Энэ тал дээр ямар ахиц гарч байгаа вэ? "Хадгаламжтай хүүхэд"  хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм байна. Үүнийг төсөвт хэрхэн тусгасан бэ? 

Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж тусгасан байна. Энэ ямар үндэслэлээр энэ хэмжээний ногдол ашгийг авна гэж үзэж байгаа вэ? Төрийн өмчит компаниудын засаглал болон ашигтай үйл ажиллагааг сайжруулна гэж байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Дэлхий даяар инфляцын төвшин өсөж байна. Манай улсад одооноос үнийн өсөлт эхэлсэн байгаа. 2022 онд инфляц өөрөө том сэдэв болно. Инфляцын өсөлт төсөвт яаж нөлөөлж байгаа вэ? 

Бид НӨАТ-ын буцаан олголтыг шинэчлэх цаг нь ирсэн. Буцаан олголт гэх зүйл дэлхийд бараг байдаггүй. Сугалаа бол зарим улс орнуудад байдаг. Буцаан олголт гэх аргаар их хэмжээний мөнгийг тарааж байна.  Энэ мөнгө хэрэглээнд ороод үнийн өсөлтөд нөлөөлж байна. Энэ буцаан олголтод ямар арга хэмжээ авах вэ? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ