МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.19
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: Нэг компани маш олон ажил аваад алийг нь ч гүйцээж дуусгадаггүй муу жишиг манайд байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

Гишүүд саналаа хэлээд ямар шийдвэрт хүрэх вэ? гэдгээ шийдчихлээ. Тендер гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ? гэхээр нэг компани маш олон ажил авчхаад  алийг нь ч гүйцээж дуусгадаггүй муу жишиг байна. Тэр нь он дамжаад л явдаг. Барилгын хөгжлийн төв тухайн онд нь үнэлгээг нь хийж өгөөд дахиад л он дамжаад дахиад л төсөв нэмдэг. Олон ажил авсан компани хэд байгаа вэ? Хариуцлагыг хэн хүлээх вэ?

Би гүйцэд барилгаа дуусгаад өгөөч гэж хэлсэн. Саяхан тендер авсан компаниуд жагсаал хийгээд байсан. Манай бүлгийн дарга гарч уулзсан. Бид шийдвэр гаргах гэж байгаа бол барилгын хөгжлийн төв нэгдсэн нэг үнэлгээ гаргаад өг. Тендер болгон дээр үнэ нь нэмэгдээд л байдаг. Эргээд төсөв дээр оруулаад нөгөө ажлыг нь дуусгахын тулд батлуулдаг. Ийм муу жишиг бидэнд байна. Үүнийг засахын тулд бид яах ёстой вэ? 

СХД-ийн 24-р хороонд 247-р цэцэрлэг гэж байгаа. Гадна ажил, дотор ажил хоёр нь тусдаа тендертэй. Гадна тал нь дуусаагүй улсын комисс хүлээж авдаггүй. Эргээд генератор байхгүйн улмаас сургууль нь хүүхдүүдээ авч чаддаггүй. Нэгдсэн зохицуулалт байхгүй учраас олон хүлээгдэж байгаа ажил байна. Харьцангуй 2022 оны төсөвт боловсролын яам дуусаагүй төслүүдийг дуусгах төсөв тавьсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан сургууль нь ширээ сандалгүй байх жишээ хүртэл байна. Нэгдсэн нэг бодлого өгөөч. 

Түүний асуултад ТХААГ-ын МТХ-ийн дарга Ц.Цэрэнсамбуу хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ