УБЕГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021.10.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УБЕГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулан мод тарьж, ойжуулах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлээд байна.

Энэхүү санаачлагыг дэмжин төрийн байгууллагууд мод тарьж эхэлсэн бөгөөд ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газар Хан-Уул дүүргийн шинэ нисэх буудлын зам дагуу байрлах “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьж, нийслэлийн ногоон байгууламж, ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаалаа.


“Тэрбум мод” хөдөлгөөний нээлтийн өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хан-Уул дүүрэг, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн зэрэг дөрвөн байршилд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарих юм.

ШИНЭ МЭДЭЭ