2021.10.21
Орон нутгийн хөгжил
Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл, соёлын төвийн ажилтнууд Төрийн ордонтой танилцав
Тэд УИХ-ын гишүүдийн Ажлын албатай уулзан 2023 онд тохиох сумын 100 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж зарим зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.
Мөн 2022 онд Биндэр суманд хийгдэх бүтээн байгуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын талаар тодруулга авлаа. Сумын төлөөлөгчид төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зураг авахуулав.