МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-ын Төрийн Думын Орлогч дарга А.В.Гордеевтай уулзав
2021.10.21
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-ын Төрийн Думын Орлогч дарга А.В.Гордеевтай уулзав

Энэ сарын 18-ныөдөр Москва хотноо хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзав. Уулзалтад МУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа, зөвлөх О.Очирмаа, Төрийн думын Гадаад хамтын ажиллагааны Хорооны дарга Л.Э.Слуцкий, Төрийн думын гишүүд В.А.Дамдинцурунов, Н.В.Будуев болон албаны бусад хүмүүс тус тус оролцов.

Уулзалтын үеэр талууд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг байгуулах асуудалд чухал ач холбогдол өгч ажиллахыг тэмдэглээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлд хамтарч ажиллах асуудлаар тодорхой саналуудыг солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ