МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Улстөр

Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ёстой ажил нь Монголы улсын хөгжлийн загварыг гаргах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээрээ бүс нутгийн болон дэлхийн хөгжлөөс дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа. Хөгжлийн яамны хамгийн түрүүнд хийх ёстой асуудал бол Монгол Улсын хөгжлийн загварыг тодорхой болгох шаардлагатай. Хаа хүрэхээ мэдэхгүй, төсөөлөхгүй бол тэнд хэзээ ч хүрч чадахгүй гэсэн  байдаг. 

Алсын хараагүй ард түмэнд дэг журам үгүй гэж байдаг. Тийм учраас алсын харааны асуудал их чухал. Манай хөгжлийн загвар зах зээлийн эдийн засагт суурилсан, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, нийгмийн баялагыг тэгш хувиарласан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж чадсан загвар байна гэж үзэж байна. 

Монголын хөгжлийн чиг баримжаа бол дахин сэргэсэн загвар байх ёстой. Манай хөгжлийг хойш нь татсан асуудал бол засаглалын хомсдол байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Сонгогчид таалагдах гэсэн улс төрчид, улсын хөрөнгийг завших жалга довны үзлээр хандаж ирсэн нь үнэн. 

Хөгжлийн бодлого гаргадаг ч цаасан дээр үлддэг. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаанд 500 гаруй хөгжлийн бичиг баримт гаргасан ч хөгжөөгүй. Аж үйлдвэрээ хөгжүүлэхийн оронд бүх хэрэгцээгээ гаднаас авч хангадаг улс хэзээ ч хөгжихгүй. Шинэ эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Болдог бол энэ хоёр яамыг нэг байранд оруулах юмсан. Шинжлэх ухааны зарим байгууллагатай хамтад нь. 

Монгол улс худалдааны бодлогогүй явж ирсэн. Худалдаа хийж чаддаггүй хүмүүс бол Монголчууд. Хийж байгаа худалдаа нь дандаа алдагдалтай. Ойрын хугацаанд худалдааны хуулийг гаргах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны салбартай яаж холбогдох вэ? 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ