2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Өнөөдрийн бүтэц, зардлын хэмжээгээр төрийн өмчийн компаниуд төсөвт тусгасан ногдол ашиг өгч чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Олон жилийн өмнө батлагдаад төсөвт өртөг нь сууж тендер нь зарлагдаад ажил нь эхэлсэн боловч дуусгаагүй царцсан төсөл буюу боловсролын салбар дахь сургууль, цэцэрлэгийн барилга байгаа. Дөрвөн жилийн өмнө батлагдсан өртөг нь өнөөдөр ямар ч ач холбогдолгүй болсон. Барилгын материалын үнэ нэмэгдсэн. Ажлын хөлс ч гэсэн нэмэгдсэн. Үүнтэй холбоотой төсөвт тусгагдсан үнийн дүн нийт хэд вэ? 

Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадаг ажлаа яаж өөрчлөх вэ? Төрийн өмчит компаниас 400 тэрбум гаруй ногдол ашиг авна гэсэн байна. Гэтэл өнөөдрийн бүтэц зардлын хэмжээгээр энэ компаниуд ийм хэмжээний ногдол ашиг өгч чадахгүй. Төсөвтэй холбоотой төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд төрийн өмчит компанийн бүтцэд ямар өөрчлөлт оруулах вэ? Удирдлагын зарчимд ямар өөрчлөлт оруулах вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ