МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд нь ДНБ өсөхөд хэрхэн нөлөөлөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Урсгал зардал ДНБ-ий 28 хувийг эзэлж байна. Төсвийн алдагдалтай манай улсын хувьд энэ том асуудал. Манай улс төсвийн алдагдлаа яаж шийдэх гэж байна вэ? Нийт төсвийн 60 орчим хувийг дэд бүтцийн хөгжилд зарцуулна гэж байна. Энэ нь эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх вэ? Манай бизнес эрхлэгчид ачаа маш их удаж байна.Үнэ зарим бүтээгдэхүүн дээр 300 дахин өслөө гэж байна. Гадагшаа нүүрс гарч чадахгүй байна. ОХУ-уруу нэвтрэх төмөр замтай холбоотой асуудал үүсэж магадгүй байна. Энэ жил тог цахилгаантай холбоотой асуудал үүсэх магадлал маш их байна. Бензин тосны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу? Салбар салбарын сайд нар хариулт өгөөч.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ