2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаас олгох болсон нь зөв зүйтэй асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байсан. Үүнийг ирээдүй өв сангаас олгохоор шийвдэр гаргаж байгаа нь ирээдүйд оруулах том хөрөнгө оруулалт юм. Мөн төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирж байна. Засгийн газар цалингийн хэмжээг тогтоодог байсан бол одоо доод хэмжээг нь тогтоодог болж байгаа нь зөв асуудал.

Цаашдаа хэмнэгдсэн зардлыг төвлөрүүлэн буцааж татахгүй сайн ажиллаж байгаа ажилтнаа урамшуулахюм бол төрийн үйлчилгээний чанар ч бас сайжирна. Төрийн үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ