СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа
2021.10.22

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг "Манай хороо-Миний гудамж", " Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг" аяны нэгдсэн дүн гарч, Нийслэлийн "Шилдэг дүүрэг"-ээр Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа.

Аяны хүрээнд шилдгээр шалгарсан Дүүрэг, Хороо, Өрх, СӨХ, Аж ахуйн нэгж байгууллага, Хог тээврийн байгууллага, Орон сууцны хорооллын шагналыг гардуулах үйл ажиллагаа боллоо.  

Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Шилдэг хороо /Гэр хороо/ номинац:

Нэгдүгээр байр 9-р хороо

Гуравдугаар байр 10-р хороо

Тусгай байр 9, 31-р хороо

Шилдэг орон сууцны хороо номинац:

Гуравдугаар байр 14-р хороо

Шилдэг аж ахуйн нэгж байгууллага номинац:

Гуравдугаар байр 163-р цэцэрлэг

Тусгай байр 32-р хорооны "Мон дэл" ХХК

Шилдэг орон сууцны контор, Хэрэглэгчид үйлчлэх төв номинац:

Тусгай байр "Смарт план" ХХК

Шилдэг СӨХ номинац:

Хоёрдугаар байр 20-р хорооны "Хотхон 8" СӨХ

Тусгай байр 16-р хорооны "Наран оргил" СӨХ

Шилдэг өрх номинац:

Нэгдүгээр байр 32-р хорооны Р.Чанрав

Тусгай байр 1-р хорооны иргэн З.Ваанчиг

Шилдэг зам талбайн цэвэрлэгээний байгууллага, Шилдэг хог тээврийн байгууллага номинац:

Нэгдүгээр байр

Тусгай байр "Улаанбаатар шинэчлэл" ХХК тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг дүүрэг, хороо, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулахын тулд тус бүр 33 үзүүлэлтийг харгалзан үзэн нийт дүнг гаргасан юм.

"Манай хороо-Миний гудамж" аянд идэвх, санаачлагатай оролцон тэргүүн байр эзэлсэн нийт байгууллагууд болон дүүргийнхээ хөдөлмөрч иргэдэд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагайн зүгээс талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ