МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Евразийн эмэгтэйчүүдийн III дугаар чуулга уулзалтад оролцлоо
2021.10.15
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Евразийн эмэгтэйчүүдийн III дугаар чуулга уулзалтад оролцлоо

Сүүлийн жилүүдэд эмэгтэй удирдагчид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хангах, шинэ сорилт, аюул заналхийлэлтэй тулгарах, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн чухал зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

  • Мөн цаг үеийн шинэ сорилтуудад эмэгтэйчүүдийн оролцоо, зорилго, хамрах хүрээ өөрчлөгдөж байна.
  • Тиймээс Эмэгтэйчүүд бид үнэнийг хүргэж, үйл явдал болон нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгдөг байх ёстой гэж би бодож байна. Зөвхөн эмэгтэй хүн л ийм зоригтой үйлдэл хийх, үйл явдалд бодит үнэлгээ өгөх, чухал шийдвэрийг цаг тухайд нь гаргах чадвартай байдаг.
  • Шударга, нээлттэй, ухамсартай байх нь эмэгтэй хүнд байгалиас заяасан зан чанар. Тиймээс эмэгтэйчүүд бид эмэгтэй хүний эрхэм зорилгын талаарх хязгаарлагдмал ойлголтыг эвдэж, дуу хоолойгоо идэвхтэй ашиглаж чаддаг бас үүнийг хийх ёстой гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ