МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны дараах өрөөг тохижууллаа
2021.10.21
Эрүүл мэнд

Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны дараах өрөөг тохижууллаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачлан байгуулсан  “Балжиннямын Баярсайхан сан”-аас  Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны дараах өрөөг тохижуулсан юм.

Тосонцэнгэл сумын иргэдээс Б.Баярсайхан гишүүнд төрах тасгийн хагалгааны дараах өрөөг тохижуулж өгсөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэдний нэг болох Тэмүүлэл Амжилтын Эх нэртэй Фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хаягтаа талархал бичжээ. Тэрээр Б.Баярсайхан гишүүн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн хагалгааны дараах өрөөг үнэхээр сайхан тохижуулж өгчээ. Бид шинэ өрөөний анхны үйлчлүүлэгч боллоо. Монголын үрс маш олон болтугай. Эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулсан танд нутгийн олон олон гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье. БАЯРЛАЛАА” хэмээн бичээд гэргий болон шинэ хүнтэйгээ хамт авахуулсан зургаа хамтатган оруулжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы “Балжиннямын Баярсайхан сан”-аас  Завхан аймгийн иргэдэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, дэвшилтэт болгох үүднээс олон ажил хийдэг юм.       

ШИНЭ МЭДЭЭ