МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Гурвансайхан сумдад ажиллалаа
2021.10.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Гурвансайхан сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байх үеэсээ боловсролын салбарын нүхэн жорлонг өөрчлөх ажлыг хэдхэн сумын хэмжээнд дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байсан.

Тэрээр уг ажлаа үргэлжлүүлэн Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар өөрчлөх ажлыг хийж буй. Б.Баярсайхан гишүүний хувьд сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон өөрчлөх ажлыг Эрдэнэт ТӨҮГ-ийн дэмжлэгтэй 2021-2022 онд хэрэгжүүлэх ажилд УИХ-аас хяналт тавих ажлын хэсгийн даргаар ажиллаж байна.

Б.Баярсайхан гишүүн 2021 оны 1 дүгээр ээлжинд 16 сумын 195 обьектэд хийгдэж байгаа шинэ ариун цэврийн байгууламжийн ажилтай эрс тэс уур амьсгалтай аймаг сумдаас түүвэрлэн сонгож, ажлын хэсгийн гишүүдтэйгээ газар дээр нь очиж танилцаж байна.

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Эрдэнэдалай суманд тулгарч байсан асуудлыг БШУЯ болон барилгын хөгжлийн төвийн дарга мэргэжилтнүүд шийдэхээр болж, ажлын явцтай танилцаж  ажлын хэсгийн ахлагчийн зүгээс дүгнэлт зөвлөмжөө өгсөн юм.

Гүйцэтгэгч нь чанартай, сэтгэлтэй сайн гүйцэтгэж, орон нутаг, ажил хариуцаж буй албан хаагчид мэргэжлийн шаардлага, хяналтаа тавьж байж ажил сайн гүйцэтгэгдэнэ. Хүүхдийн таатай, эрүүл орчинд сурах үйлсэд хүчин зүтгэж буй бүх хүмүүстээ Б.Баярсайхан гишүүний зүгээ талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ