МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

П.Анужин: Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг хамгаалах хамтарсан багт 2022 онд төсөв тусгагдсан уу?

УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Өөрийгөө өмгөөлж хамгаалах чадваргүй хүүхдүүдийг төлөөлж асуулт асууя. Монгол улс хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр мөнгө төсөвлөдөг улс. Гэтэл хүчирхийлэлд өртдөг, өндөр эрсдэлтэй хүүхдүүдтэй ажилладаг хамтарсан багт төсөв очдоггүй. Тэд сэтгэлээрээ ажилладаг. Энэ хамтарсан багт төсөв төсөвлөгдөж орж ирсэн үү? Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг шийдэхэд төсөв чухал гэж харж байгаа.

Түүний асуултад ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ