“Зууны түүх ба зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021.10.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Зууны түүх ба зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улс-Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “ЗУУНЫ ТҮҮХ БА ЗУУН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ” гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, өнөөдөр Уран зургийн галлерейд нээлтээ хийлээ.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын Парламентын Бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг болон албаны хүмүүс оролцлоо.

1921 онд Монгол Улс анхны Элчин сайдаа ЗХУ-д томилон илгээсэн, Дэлхийн хоёрдугаар дайн болон Халхын голын дайнд хоёр орны ард түмэн хэрхэн харилцан тусалж, хамтран зүтгэж явсан түүх, Монгол орны энхийн бүтээн байгуулалтын он жилүүдийн хамтын харилцааны түүх зэрэг нэгэн зууны гол гол үйл явдлыг товчоолон харуулсан ховор нандин, шигшмэл гэрэл зургууд багтжээ.  

Хоёр орны улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, спорт зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны түүхийг дэлгэн өгүүлж, ах дүүгийн найрамдал, нөхөрлөлийн нэгэн зууны түүхийг гэрэл зургийн хэлээр дэлгэрэнгүй өгүүлсэн чухал үзэсгэлэн болсон гэж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тус үзэсгэлэнгийн ач холбогдлыг үнэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ