МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: 2022 онд ковидийн үед хүүхэд хамгаалал, хөгжлийн ямар бодлого барих вэ?

УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Эрүүл мэндийн сайдын төсвийн төсөлтэй танилцлаа. Нийт хөрөнгө оруулалтын 80,5 хувийг барилга байгууламж барина гэжээ. Барилгууд баригдаж байгаа. Жишээ нь Завхан аймгийн Алдархаан сумын шинэ нэгдсэн эмнэлгийн 00 ашиглагдадгүй. Шал нь эвдэрсэн. Мөн Сонгино сумын эмнэлгийн 00 ажилдаггүй. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? 2022 онд Завхан аймгийн цэвдэг ихтэй сумын эмнэлэгийн 00-ийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.Үүнийг хийж өгөх үү? Мөн Завхан аймаг зам муу. Иймд 24 сумын эмнэлгийн тэргийг шинэчлэх шаардлага байгаа. Манай тойргийн хэдэн сумын эмнэлгийн тэргийг шинэчлэх вэ? 

Ариунзаяа сайдаас асуулт асууя: Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсөв 2022 оны төсөвт 8 тэрбум болж ирлээ. Тайлан алга. Ковидоос өмнө 25 мянган хүүхэд гэртээ бэртэж гэмтэж, хүчирхийлүүлж байна гэсэн судалгаа бий. Ковидын үеийн судалгаа байна уу? Шинэ бодлого байгаа юу? Дэлхийн улс орнууд хүүхдүүдээ хамгаалах бодлого гаргаж байна. Үүнд төсөв байна уу?

Хүүхдээ хамгаалаад байдаг. Хөгжүүлэх төв хэрэгтэй байна. Манай Завхан аймгийн бүх сумнуудад Хэзээ хөгжлийн төв хэрэгтэй байна. Энэ төсөвт биш цаашдаа шийдэх талаар яригдаж байна уу? Ковидын улмаас эцэг, эхээ алдаж өнчирч хоцорсон хүүхдүүдэд ямар бодлогоор яаж туслах вэ? УИХ-ын эмэгтэй гишүүд яг энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ дээр ямар боломж байна вэ? 

Түүний асуултад салбар хариуцсан сайд нар хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ