МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнх-Оргил гишүүн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр мэдээлэл хийлээ
2021.10.26

Ц.Мөнх-Оргил гишүүн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр мэдээлэл хийлээ

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 70 дугаар сарын 22-нд батлагдсан. Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.

УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ХНХЯ, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоо хамтран Хөдөлмөрийн шинэ хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг 12 дугаар сарын 20 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулах цахим сургалт, сурталчилгааны арга хэмжээг МҮЭ-ийн холбооноос өнөөдөр зохион байгуулсан ба УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил өөрийн биеэр оролцож, ҮЭ-үүдийн 300 гаруй гишүүд, идэвхтэн сонгуультнуудад мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нийгмийн түншлэлийн 3 талын хүрээг хамарсан уг хуулийн агуулга, үзэл санаа, шинээр орсон зүйл заалтуудын талаар мэдээлэл өгч, ҮЭ-ийн гишүүдийн санал бодлыг сонсч, хариулт өгөв.

ШИНЭ МЭДЭЭ