МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Замын-Үүдийн хашааг хэдэн төгрөгөөр барьсан бэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур чөлөөт бүсийн газрын хэмжээ хэд байдаг вэ? Өнөөдөр Хөшигтийн хөндийн газрын хэмжээ Засгаас орж байна, 2500 га гэж байна. Нийслэлийн нэг дүүргээс том газар нутгийн талаар яригдаж байна.

Дээрх чөлөөт бүсийн хашааны хэмжээг сонсоё. Хэдэн төгрөг зарцуулсан бэ? Чөлөөт бүсийн бараа бүтээгдэхүүн татваргүй байгаа, харин буцаад гарч байгаа барааг хэн шалгадаг вэ? Энэ татваргүй бараа нийслэлийн баар, ресторанаар яагаад дүүрэн байна вэ? Анхнаасаа ингээд буруу замаар будаа тээдэг жишиг тогтож магадгүй.

Түүний асуултанд салбар хариуцсан дарга нар хариулт өглөө.

Ж.Ганбаатар: Замын-Үүд сум нь хөгжиж байж чөлөөт бүс нь хөгжинө

ШИНЭ МЭДЭЭ