2021.10.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцав

Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллав.

Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтаж байна. Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм. Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ