МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймаг дахь Багшийн сургууль 7000 гаруй багшлах боловсон хүчнийг бэлтгэн гаргаад байна.
2021.10.28
Орон нутгийн хөгжил

Архангай аймаг дахь Багшийн сургууль 7000 гаруй багшлах боловсон хүчнийг бэлтгэн гаргаад байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг болон нутгийн удирдлагууд МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус сургуульд тулгамдаж байгаа асуудал болон цаашид үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх тал дээр санал солилцжээ.
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль нь анх 1951 онд баруун болон төвийн бүсийн аймгуудыг бага ангийн багшаар хангах зорилгоор “Багш нарыг бэлтгэх сурууль” нэртэйгээр байгуулагдаж байсан. Өдгөө 70 жилийн ой нь тохиож байгаа юм. Тус сургууль нь энэ хугацаанд 7000 гаруй багшлах боловсон хүчнийг бэлтгэн гаргаад байна.

Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ дээр яригдаж байгаа Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээд боловсролын чиглэлийн олон асуудал шинэчлэгдэхээр яригдаж гэдгийг хэллээ. Түүнчлэн тэрбээр, “Төвлөрлийг сааруулах чиглэлээр орон нутагт байгаа их дээд сургуулиудын нөөц бааз сууринд түшиглэсэн төрөлжсөн их дээд сургуулиудыг байгуулах нь чухал.

Тухайлбал, Өмнөговь, Орхон аймагт ШУТИС-ийг байгуулах, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг аймагт МУИС, МУБИС, ШУТИС-ийн салбар сургуулиудыг чадавхижуулья гэдэг асуудал яригдаж байгаа. Архангай аймагт МУБИС-ийн салбарыг шилжүүлэх санал тавьсан” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ