2021.10.28
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хохирогчийн эрхийг хангасан заалт хийх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Б.Энхбаяр гишүүний өргөн барьсан хуулийг ҮХЦ-ийн дүгнэлтийг Их хурал хүлээж авах юм бол энэ шийдвэр энэ хууль хоёрыг нэгтгэх боломжгүй, хоёр өөр асуудал. Хэлэлцүүлгийн явцын асуудлыг ярьж байна. Харин Б.Энхбаяр гишүүний өргөн барьсан хуулийн агуулга бол урьдчилсан хэлэлцүүлгийн үед буцаадаг байя. Гэм буруугийн шүүх хурлаас буцаахгүй байя гэсэн агуулгатай. Энд онолын маргаан байхгүй гэж харж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцааж байгаа шүүхийн шийдвэрт прокурор, яллагдагч түүний өмгөөлөгч нар гомдол гаргах эрхтэй гэтэл хохирогчийн талд энэ эрхийг өгөөгүй. Ийм учраас ҮХЦ хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийг прокурорт шилжүүлэх 3 үндэслэл байгаа. Хэргийг буруу тусгаарласан бол хоёрдугаарт нэмэлт мөрдөн байцаах шаардлага гарсан бол, гуравдугаарт: Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн бол гэсэн 3 тохиолдол бий. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хохирогчийн эрхийг хангасан заалт хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ