2021.10.28
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Энэ хуулийн хэрэгжилтийн төсөв төлөвлөгөөнд ямар ажил байгаа вэ?

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ хууль маш чухал хууль. Цаад утгаараа эдийн засгийн томоохон түлхэц болно. Тодруулах хэд хэдэн асуулт байна. УБЕГ-т 9 хүний орон тоо нэмэгдэх юм байна. Нэг хүний зардал жилдээ 13,3 сая төгрөг.Үйл ажиллагааны зардалд 120,1 сая төгрөг буюу нийт 133,4 сая төгрөгийн зардал гарах юм байна.Татвар төлөгчдийн мөнгөнөөс ийм хэмжээний мөнгө орох юм байна. Харин үр дүн нь яаж гарах вэ? Эдийн засагт ямар үр өгөөжтэй байх вэ?

Хуулийн 15-1 дээр хэрэглэгчдийн нэр ашиглана гэсэн байна. Овгийн хэрэглээ орох уу? Энэ том хууль. Шинэ салбаруудыг хөгжүүлэх хууль мөн. Саяхан Хөдөлмөрийн тухай хууль, Шүгэл үлээгчдийн тухай хуулийг сайн хууль гарлаа гээд байсан. гэхдээ төсөв олигтой тусгаж өгсөнгүй. Энэ хуулийн хэрэгжилтийн төсөв төлөвлөгөөнд ямар ажил байгаа вэ?  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал болон албаны бусад хүмүүс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ