МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Баттөмөр: Цахим гарын үсгээс гадна цахим тамга, цахим баримт бичиг, цахим гүйлгээний журам яаж зохицуулагдах вэ

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн гурван алим байдаг гэдэг. Эвагийн хазсан алим, Ньютоны толгой дээр унасан алим, Стив Жобсын тарьсан алим гэж. Тэгэхээр Монгол Улсын хөгжилд цаашид шаардлагатай алимнуудын нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль мөн. Үүнийг хэрэгжүүлэх асуудал. Монгол Улсын хөгжил хэр зэрэг цахим болохоос шалтгаална. Энэ хууль 2011 онд батлагдаж 3 удаа өөрчлөлт орсон гэж байгаа. Цахим ертөнцөд маш их өөрчлөлт орж байгаа учраас энэ хуулийг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг хэлье. Хууль тогтоомжийг 2024 он хүртэл шинэчлэх тодотголд Цахим гарын үсгийн хуульд  өөрчлөлт орно гэж заасан байгаа.

Асуулт байна. Нэгдүгээрт, Хууль батлагдсанаас хойш 38 мянган хүнд цахим гарын үсэг олгосон гэжээ. Энэ цаашид яагаад явахгүй байна вэ? Хууль тогтоомж, эрх зүйн орчиндоо байна уу? Бусад улс орнуудад сая саяараа бүртгэж байна. Дэлхийн хэмжээнд нийт валютын 92 хувь нь цахимаар явж байна. Манайд 38 мянган хүн хууль батлагдаж 10 жил болоход авсан байгаа нь удаашралтай байна гэсэн үг. Дахин хэлэхэд Монгол Улсын хөгжил цахимаас шалтгаална. Үүнийг дахин дахин хэлье. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний санах ой, гар утасны сим карт, смарт ID гэхчилэн олон хэлбэрээр олгодог. Манайд аль хэлбэрээр нь илүү хийгдэхээр байна гэдгийг хэлж өгөөч.

Цахим гарын үсгээс гадна цахим тамга, цахим баримт бичиг, цахим гүйлгээний журам яаж зохицуулагдах вэ гэдэг дээр ямар төлөвлөгөө байна вэ?

Гарын үсгийн асуудлыг шийдчихээд бусад асуудлыг нь шийдэхгүй бол болохгүй. Аюулгүй байдлыг нь хуулинд юу орж ирсэн бэ?

Цахим гарын үсэг хэрэглэхгүй онцлогтой ажил үйлчилгээнүүд байдаг. Эднийг яаж зохицуулах вэ гэдэг дээр хариулт авья.

Түүний асуултад Н.Учрал гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ