СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Авто замын голд байрлах 783 метр хашлагыг цэвэрлэлээ
2021.10.28
Орон нутгийн хөгжил

Авто замын голд байрлах 783 метр хашлагыг цэвэрлэлээ

Нийтийн эзэмшлийн зам, талбай гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд дүүргийн хэмжээнд цэвэрлэгээ, үйлчилгээг өдөр бүр хийж байна.

Өнөөдөр /2021.10.25/ авто замын голд байрлах 783 метр хайс, хашлага, замын 112 таних тэмдэг, 32 автобусны буудал, 25 ширхэг хогийн сав, 32 ширхэг сандлыг нийтийн эзэмшлийн зам талбайн 35 ажилтан угааж, цэвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ