МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМБ-үүдийн удирдлага, эмч нартай цахим уулзалт хийлээ
2021.10.29
Эрүүл мэнд

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМБ-үүдийн удирдлага, эмч нартай цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цар тахлын хүнд цаг үед тэргүүн фронтод “ачааны хүнд”-ийг үүрэн ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч нартай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтаар: УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан 1 жилийн ажлын товч мэдээлэл болон 2021, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгтээ, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний тухай танилцууллаа. 

Мөн Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн, Ph.D. Ж.Чинбүрэн; Эрүүл мэндийн тусламжийн гүйцэтгэлээр санхүүжүүлэх журмын хэрэгжилт, анхаарах зарим асуудлаар ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын албаны дарга Б.Оюунцэцэг нарыг урьж оролцууллаа.

Цахим уулзалтад Дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийнхэн байлцан туслажээ.

Цахим уулзалтын үеэр яригдсан ажлууд, гаргасан саналуудыг ажил хэрэг болгон хамтран ажиллах болно гэдгээ Ж.Сүхбаатар гишүүний зүгээс мэдэгдээд, зочин болон оролцогч, хамтран зохион байгуулсан хүмүүстээ талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ