Д.Өнөрболор: Манай улсад иргэдэд хүртээмжтэй үйлчлэх ковидын дараах сэргээн засах цогц эмчилгээний төвүүд шаардлагатай байна
Дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид-19” хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, хүн төрөлхтөнд асар их гарз хохирол учруулсаар байна. Ковидын халдвар аваад амь насаа алдаж байгаа олон сая иргэн байгаа бол энэ вирусаар өвчлөөд эдгэрсэн ч дараа нь бие махбод сэтгэл санаагаар хохирч байгаа мөн л олон сая иргэд байна.
Тухайлбал, Итали, Их Британи, АНУ, БНХАУ, Франц, Испани зэрэг улсад хийгдсэн судалгаагаар, уг өвчний шинж тэмдэг илэрсэн 7,000 гаруй хүнийг зургаан сарын турш дагаж судлахад олон эрхтэн тогтолцоонд байнгын болон хожуу хугацаанд хүндрэл, сөрөг үр дагавар гарчээ.Үүнд, үс унах, толгой өвдөх, сэтгэл түгших, амьдралын чанар муудах, цусны бүлэн үүсэх шинж тэмдэг багтаж байна.
Иймд дэлхий нийтийн чиг хандлага ковидын дараах сэргээн засах эмчилгээ, сувилгаанд анхаарлаа хандуулан идэвхтэй ажиллаж байна. Манай улсын хувьд зарим эмнэлэг, дүүргүүдийн сэргээн засах клиникүүдэд энэ чиглэлийн эмчилгээ хийгдэж байгаа ч ачаалал ихтэй хүссэн хүн бүр энэ эмчилгээнд хамрагдах боломж хомс байгааг мэргэжлийнхэн төдийгүй иргэдийн зүгээс ч хэлж байгаа.
Цаг үеийн шаардлагаар хот, хөдөөгүй халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийх шаардлага үүсээд байгаа энэ нөхцөлд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод "Ковидын дараах нөхөн сэргээх, хөгжил сургалтын цогц төв" барьж байгуулахаар төсөвт оруулсан. Үүнийг зориуд гуйвуулж, харлуулж зөвхөн бассейн барих мэтээр олон нийтэд зохион байгуулалттай мэдээлэл тараасанд гишүүний зүгээс дараах тайлбарыг хийсэн юм.
Тэрээр,
- Бид хэзээ асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болох вэ?
- Хэзээ ард иргэдийнхээ байрнаас асуудалд ханддаг болох вэ?Энэ төвийн гол ач холбогдол нь ковид тусаад эдгэсэн гэж эмнэлгээс гарсан ч шаналсаар байгаа ард иргэдээ эмчлэх асуудал юм шүү
- Өнөөдөр дэлхий нийтээр халдвар аваад эдгэсэн иргэдээ нөхөн сэргээх, эмчийн хяналт, физик болон усан эмчилгээ, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ халдварт вирусний үр дагавар халдварын эсрэг дархлааны системийг сайжруулах хор гадагшлуулах зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.
- Стэнфордын их сургуулийн судалгаагаар 10 хүний 7-д нь ковидын шинж тэмдэг олон сар үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна.
- Нийтдээ 84 төрөл зүйлийн урхаг хам шинж үлдэж хоцорч байгааг мэдээлжээ. Ковид сөрөг гарсан ч шинж тэмдэг нь арилахгүй бие нь сэргэхгүй зовиур илэрсээр байгаа юм.
- Нэн ялангуяа хүүхэд жирэмсэн эхчүүд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдах нь маш чухал.
- Бид халдварын хүрээг хумих төдий арга хэмжээнд анхаарлаа тавьбал ковидын хоруу чанар үлдэц сөрөг нөлөөлөлтэй тэмцэх үйл ажиллагаа хаягдаж нийтээр сэтгэцийн болон бие махбодийн урхагтай үлдэцтэй нийтээр дархлаа муутай эрүүл биш иргэдтэй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгуулсан ажил юм
гэдгийг илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад 360 гаруй мянган иргэн ковидын халдвар авч 1600 гаруй иргэн амь насаа алдаад байна. Энэ хүнд нөхцөлд ковидоос урьдчилан сэргийлэх, халдварын дараах нөхөн сэргээн эмчилгээ хийх төвүүд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт шаардлагатай байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байна.
Шаргалжуут рашаан сувиллын Ерөнхий эмч,Сэргээн засахын их эмч, тэргүүлэн зэрэгтэй клиникийн профессор Д.Дуламхүү