МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.02
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: ҮХЦ хэрэг маргаан шийдвэрлэхдээ ямар тохиолдолд дийлэнхи олонхоороо ...

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.02 \ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонссон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Цэцийн шийдвэрийн хувьд цэц хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх нь бүрэн эрх нь. Гэхдээ ҮХЦ-д хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процессийн үйл ажиллагааг нь хэрхэн явсан бэ гэдгийг ХЗБХ-ны хувьд авч үзэх нь зүйтэй гэж бодож байна. ҮХЦ-ийн 2 дугаар дүгнэлтийн агуулгын хувьд “Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог томилохдоо институц хоорондын харилцан тэнцвэртэй оролцоог хангах шаардлагатай” гэж гарсан.

Тэгтэл өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзангуут УИХ-ын ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн тогтоолыг хамтад нь хүчингүй болгосонд асуудал байгаа юм. Энэ хоёрыг хамтад нь хэлэлцсэн бол асуудалгүй. Тэгтэл хамтад нь хэлэлцээгүй бөгөөд эхний асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан гэж процессийн үйл ажиллагаа зөрчигдөж байгаа юм.

Дараагийн нэг зүйл бол сая яригдсан асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийдэх ёстой гэдэг зүйлийг сая зөвлөхүүд гаргаж ирж байгаа нь процесс зөрчинө. ҮХЦ-д хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тухай хуулийг тодорхой хэрэг маргааныг шийдсэн бүрэлдэхүүнд зөрчсөн бол цаашид яах юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Процессийн хуулиа бид засахгүй бол олон удаа давтагдаж, эрх зүйн үр дагавар олон гарна, тиймээс үүнийг эхлээд шийдэх ёстой гэж харж байна.

Асуумаар байна, гишүүдийн дийлэнх олонхийн санал буюу гишүүдийн 2/3 саналаар гаргана гэсэн байгаа нь хэрэв ҮХЦ-д хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт ноцтой зөрчигдсөн асуудал үүснэ  шүү  дээ. Хэрэг маргааныг хэрхэн дахин хянан шийдвэрлэх вэ гэхээр хоёрхон зүйл байгаа.

Хэрэг маргааныг дахиж шийдэх юм бол ҮХЦ-ийн гишүүдийн олонхийн саналаар,  шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хэрэг маргааныг ахин шийдвэрлэж, тухайн асуудлыг зөв буруу шийдсэн бол засах боломжтой. Тэгэхээр дийлэнх олонхиороо шийдвэрлэх боломж нь байгаа юу гэдгийг асууя.

Шинэ нөхцөл байдал бол мэдээж орохгүй байх. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хуулиа боловсронгуй болгохгүй бол ийм зүйлүүд олон гарахнээ гэдгийг хэлье гэж бодож байна.

Л.Мөнхбаатар гишүүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Бямбадулам хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ