МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.02
Гадаад харилцаа

Ц.Сэргэлэн: Хилийн боомт дээр хоёрхон байгууллага хяналт шалгалт явуулснаар цаг хугацаа хэмнэж, хүнд суртал багасна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Хилийн боомт дээр хяналт шалгалт явуулдаг 3 байгууллага бий. Хилийн шалган нэвтрүүлэх алба, Гаалийн байгууллага, Хилийн мэргэжлийн хяналтын алба. Хилийн мэргэжлийн хяналтын албыг хасч байна гэсэн хуулийн томьёолол орж ирж байна. Хилийн боомт дээр 2-хон байгууллага хяналт шалгалт явуулна. Гаалийн байгууллага, хилийн хяналт шалгалтын байгууллага. Ингэснээрээ цаг хугацаа хэмнэнэ, хүнд суртал багасна. Хяналт шалгалтын чирэгдэл багасна.

Улсын хилээр зорчиж байгаа гадаад, дотоодын зорчигчид, бараа таваарын экспорт, импортын үйлчилгээ явуулдаг ААН-үүдийн үйл ажиллагаа тэр чигээрээ хүнд суртлаас ангижирч, багасна.  Сая маш  сайн хариуллаа гэж би ойлгож байна. Өөрөө хэлбэл энэ хууль батлагдсаны дараа процедурын маш олон ажлыг авч хэрэгжүүлэх ёстой. Цахимжуулах ёстой. Тэгээд хилийн боомт дээр зарцуулдаг цаг хугацаа багасна. Зардал, чирэгдэл, бухимдал багасна гэсэн агуулгаар хоёрдугаар  зүйл.

Гуравдугаар зүйл мөн адилхан. Хилийн тухай хуульд зааснаар хилийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналт, шалгалт явуулах дарааллыг тогтоосон байдаг юм. Энэ дарааллаас Хилийн мэргэжлийн хяналтын албыг хасч байна гэсэн үг. Орох чиглэлд ямар дараалалтай байдаг юм, гарах чиглэлд ямар дараалалтай байдаг юм? Тэр дарааллаас хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хасагдаж байна гэсэн агуулга гарч ирж байна.

Гаалийн байгууллага сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдгийн хувьд давхардсан чиг үүрэг гаалийн байгууллагад нэгтгэгдэж орж ирж байгаа нь маш сайн. Та бүхэнд хийх ажил маш их байна шүү.

Саяын хэлснээрээ Хилийн мэргэжлийн хяналтын албаны үүсгэж байсан чиг үүргийг Гаалийн байгууллага гүйцэтгэхдээ: Нэгдүгээрт, дараалал нь багасссан. Хоёрдугаарт, давхардал нь төдийлөн багасахаас гадна мэргэжлийн хяналтын байгууллагын гүйцэтгэж байсан чиг үүргийг Гаалийн байгууллагатай хамтраад богино цаг хугацаанд цахимжуулж, шалгалт шүүлгийн горимыг нь сайжруулах ямар боломж байна түүнийх нь дагуу сайжруулах зайлшгүй шаардлага үүсч байна гэдгийг хэлэхийг хүссэн юм.

Хөрш оронтойгоо яг адилхан болж буйд талархаж байна. Үүнийг бизнес эрхэлж буй олон иргэд талархалтай хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ