Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тусгаар тогтнолын талбайд “Халамжаас хөдөлмөрт-бид бүтээлч чингэлтэйчүүд” өдөрлөг үргэлжилж байна
2021.10.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Тусгаар тогтнолын талбайд “Халамжаас хөдөлмөрт-бид бүтээлч чингэлтэйчүүд” өдөрлөг үргэлжилж байна

Халамжийн үйлчилгээнээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд шилжих, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтмолжуулах, зорилтот бүлгийн иргэдийн тоог багасгах, өрх иргэнээ дэмжин ажиллаж буй төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Халамжаас хөдөлмөрт-Бид бүтээлч чингэлтэйчүүд” нээлттэй өдөрлөг арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, тогтоомж, Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжуудын талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдаа зэрэг үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.

Энэ үеэр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгж байгууллага 300 шахам нээлттэй ажлын байр танилцуулж, 10 гаруй сургалтын байгууллага, халамжийн үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллага ажил үйлчилгээгээ танилцууллаа. Чингэлтэй дүүргийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төсөлд зорилтот бүлгийн 55 залууг харуулснаас 38 нь байнгын ажлын байранд зуучлагдаад байгааг талаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ