"Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-д иргэдээс санал авч байна
2021.11.02

"Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-д иргэдээс санал авч байна

Энэ намрын чуулганаар "Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-н төслийг хэлэлцэхээр болсон билээ.

Хуулийн төслийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нарын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Монгол улсын "Газрын тухай хууль"-д газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсоор байна. Тиймээс "Газрын тухай хууль"-д иргэдийн оролцоо саналыг тусгах зорилгоор судалгаа авч байгаа тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Судалгаанд оролцох линк:

https://forms.gle/5SB3zNaXDTvZ7uvz7

ШИНЭ МЭДЭЭ