2021.11.04
Орон нутгийн хөгжил
Д.Өнөрболор гишүүний хувьд санаачилж, тусгуулахаар зорьсон ажлаа 2022 оны төсөвт суулгаж чадлаа
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудаснаа /2021,11,03/-ны өдөр дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр,
Дөнгөж сая Төсвийн байнгын хороо, Монгол Улсын 2022 оны Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгалаа. Амжилттай гэж тодотгож байгаа нь миний хувьд санаачилж, тусгуулахаар зорьсон ажлаа 2022 оны төсөвт суулгаж чадлаа. Санаачилсан ажлууддаа төсөв тусгуулах л чухал байсан учраас, үр дүнд хүрсэн даруй ийнхүү та бүгдэд мэдээлж байгаа болно.
Тухайлбал:
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум бол Монгол улсын үүд хоймор гэдэг агуулгаараа эдийн засгийн гол эргэлтийн төв.
- Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг “Жишиг сум” цаашлаад “Боомт хот” болгоход улсын төсөвт 4 тэрбум төгрөгийг тусгууллаа. Ингэснээр ирэх онд Алтанбулаг сум “Жишиг сум” болох эхлэл тавигдаж байна.
- Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн тулгамдсан асуудал болох “Нийтийн эзэмшлийн байруудын гадна фасад “засварын ажилд 1.8 тэрбум төгрөгийг тусгуулж, гаргасан санаачилгаа хэрэгжүүлэх боломж бүрдлээ.