2021.11.04
Эрүүл мэнд
Хан-Уул дүүргийн ЭМТ-д эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
Өнөөдөр Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар 2021 оны улсын төсөвт тусгасан 350 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд хууль санаачлан хэрэгжүүлэх үүрэгт ажлаас гадна сонгогдсон тойргийнхоо иргэдээс ирүүлсэн саналын дагуу ХУД-т нэн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжихэд онцгойлон анхааран ажилладаг.
Эдгээр ажлуудын нэг хэсэг өнөөдөр хэрэгжиж ХУД-ийн иргэд маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийг үйлчилгээ авах боломжтой болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.