2021.11.04
Эдийн засаг, Худалдаа
Н.Ганибал: Төсөв дагасан олон хуулийг өөрчилж байгаа энэ асуудлыг цаашдаа яаж шийдэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Засгийн газар төсөв дагуулдаг баахан хууль оруулж ирж байна. Их хурал баталсан хуулиар төсвөө хийгээд засгийн газар оруулж ирэх хэрэгтэй. Баахан хууль хийчхээд төсөв оруулж ирээд байх юм. Үүн дээр харж байна. Маш сайхан юм яриад хууль хийгээд, жижиг заалт дээр хуулийн хулгай хийж болохгүй. өмнө нь ийм асуудал гараад 11 жил болж байна. Би гишүүддээ уриалмаар байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ эдэлмээр байна. Цаашдаа төсөв дагасан энэ их өөрчлөлт явсаар байх уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31