2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийг баталснаар жолооч нарын эрх ашиг хэрхэн хамгаалагдах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Асуулт асуухаасаа өмнө хэлэх зүйл байна. УИХ-н гишүүдийн ёсзүйг ярихгүй байх боломжгүй. УИХ-ын гишүүн Т.Доржхөнд гишүүн заагтай ялгаатай хэлж байгаа гэж бодож байна. 2012-2016 онд боловсролын хуулийн өөрчлөлтийн үеэр УИХ-ын даргад хэлж хувийн сургууль үүсгэн байгуулсан учраас энэ хуулийн санал хураалтад би оролцохгүй гэж гарч байсан.

Өнөөдөр боловсролын багц хууль хэлэлцэж байхад би ямар нэгэн байдлаар би оролцохгүй байгаа. Үүнийгээ ажлын хэсгийн гишүүдэд тодорхой хэлсэн. Боловсролын багц хууль дотор хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль орж байгаа учраас би хуулийн танилцуулгыг хийж байгаа. Энэ ашиг сонирхолтой огт холбоогүй зүйл.

Боловсролын хуулийг хэлэлцэж байх тэр үед УИХ-ын дарга З.Энхболд даргад хэлж байсан. Уул уурхайтай, банктай холбоотой хүмүүсийг ашиг сонирхолтой холбоотой хуулиудад битгий оролцуул гэж шаардлага тавьж байлаа. Харамсалтай нь дөрвөн жилийн хугацаанд огт хэрэгжээгүй. 

Хуулийн төсөлтэй холбоотой асуух асуулт байна. Даатгалтай холбоотой мэргэжлийн байгууллага юу гэж үзэж байгаа вэ? Энэ зөв үү? Буруу юу? Одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй компани байгаа юм байна. Энэ компаниуд яах вэ? Өмнө нь энэ бизнес эрхлэгчдийг яаж оруулж байсан, одоо гаргасантай холбоотой ямар хүндрэл үүсэх вэ? Улс орон даяар бүтэц, сүлжээтэй болсон байна. Хүний нөөцийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

Түүний  асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав

ШИНЭ МЭДЭЭ