Баянзүрх дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах төслүүд хэрэгжиж байна
2021.11.08
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах төслүүд хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт Швейцарын хөгжлийн агентлаг, Засгийн газартай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж байгаа төслийн ажлуудтай газар дээр нь танилцаж, төслөөс бий болж байгаа үр ашгийн талаар төсөл хэрэгжсэн газруудын холбогдох хүмүүстэй уулзаж цаашид хамтран дэмжиж ажиллах талаар ярилцлаа.

  • • Гачуурт тосгон, 63-р цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилга, цахилгаан халаалт, агаар сэлгэх систем, тус цэцэрлэгийн хуучин барилгын дулаалга, агаар сэлгэх систем, дотор орчны агаарын чанар хэмжих жижиг оврын төхөөрөмж, багш, ажилтны сургалтын үйл ажиллагаа,
  • • БЗД-т байршилтай, Монгол гэрийн дулаалга, халаалтын багц үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчийн ажлын байранд айлчилж, үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүн
  • • БЗД-ийн 5-р хорооны ЧИП багцтай өрх, мөн уг хашаанд амьдардаг сайжруулсан нүүрс хэрэглэж байгаа айл өрхүүд.

Төслийн үр дүн өндөр байгааг төсөл хэрэгжүүлж буй байгууллага, өрхүүд сэтгэл хангалуун байгаагаа онцолж хэлж байлаа. Цаашид төслийг бусад дүүргүүд болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой эсэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ гишүүний зүгээс илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ