2021.11.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар Соёлын сайдтай уулзлаа
Монгол Улсын 2022 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймагт соёлын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд болон Соёлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 3 км-ын зайд байрлах Соёмбо цогцолборыг түшиглэн Музей барих болон Ханх сумын Соёлын төвийн барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх тал дээр Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
Ташрамд дурдахад, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Соёл, спортын төвийн барилга барихаар ирэх оны төсөвт тусгуулаад байгаа юм байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29