2021.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Ч.Ундрам: Хүрээ сайдын хөмрөгийг Хятад улсад зарсан үйлдэлд аль хуулиар хариуцлага хүлээлгэх вэ?
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Нэг кейс дээр тодорхой мэдээлэл авъя. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын тэргүүний түүхчид нэг асуудлыг дэвшүүлж байгаа. Монгол улсын 1725 оноос 1911 оны 200 орчим жилийн түүх хамаарах Хүрээ сайдын хөмрөг гэж байгаа энэ бол архив гэсэн үг. Үүнийг Хятадын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессын номын санд Хятадын зүгээр нэг хошуу гэсэн байдлаар оруулаад, үүнийг дэлхийд сурталчилж байгаа асуудал байна.
Монголын энэ түүх нээлттэй мэдээлэл үү, эсвэл хаалттай мэдээлэл үү? Үүнийг нээлттэйгээр дуртай нэг нь хэвлээд байх уу? Ямар хуулиар зохицуулагдах вэ? Нээлттэй мэдээлэл бол энэ хуулиар хариуцлага хүлээх юм байна. Хаалттай бол өөр хуулиар зохицуулагдах юм байна. Миний ярьж байгаа энэ асуудлын талаар МУИС-ын багш нар жил гаруй хугацаанд энэ асуудлыг тавьж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт,ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30