СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн "Хүүхдийн холбоо" magicbox-д нэгдлээ
2021.11.10
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн "Хүүхдийн холбоо" magicbox-д нэгдлээ

Сүхбаатарын талбай дээр залуусын нэгдлээр бий болсон “Magic box” байршаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд олон иргэд тус газрыг зорьж ном унших, хандивлах хөтөлбөрт хамрагдсан гэдэгт итгэлтэй байна. Сонгинохайрхан дүүргийн маань сурагч дүү нар ч мөн magicbox-д нэгдлээ.

Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Хүүхдийн холбоо”-ны сурагчид алслагдсан хороод, сумдад амьдарч буй дүү, нар үе тэнгийн найзууддаа уншуулахыг хүссэн номоо гэр, гэрээсээ цуглуулан magicbox явуулын номын санд бэлэглэсэн юм.

Ном бол ертөнцийг харах цонх гэсэн сайхан үг байдаг. Хүүхэд, багачууд маань багаасаа номтой нөхөрлөж, алслагдсан хороо, сумдад амьдарч буй найзууддаа өөрийн уншсан номыг хуваалцан, хамгийн оюунлаг бэлгийг “Magic box” төслийг хэрэгжүүлэгч залуусаар дамжуулан хүргэж байгаад маш их баяртай байна. "Хүүхдийн холбоо"-ны сурагч дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Номын цагаан буян үргэлж дэлгэрэх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ