2021.11.10
Гадаад харилцаа
Улс орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй
2021 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Евразийн эмэгтэйчүүдийн III чуулган зохион байгуулагдаж “Эмэгтэйчүүд: Шинэ нөхцөл байдалд гүйцэтгэх үүрэг” сэдвийн доор Санкт-Петербург хотын Таврический ордны Думын танхимд болж өндөрлөсөн. Парламентын болон гүйцэтгэх засаглалын эмэгтэйчүүд, тэдний манлайлал, нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явцад гүйцэтгэх үүрэг ба оролцоонд онцгой ач холбогдол өгсөн чухал хурал болсон.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ковид-19” цар тахлын нөхцөл дэх нийгмийн өөрчлөлт хөгжилтөд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьсан билээ.
- ➡2015 онд Евразийн Эмэгтэйчүүдийн анх дугаар чуулга уулзалт мөн Санкт-Петербург хотноо хуралдаж, 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловатай хоёр улсын нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, байсан.
- ➡Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй хүндхэн үед чуулга уулзалт болсон нь онцлох гол зүйл болсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын 2 дахь өдрийн нэгдсэн хуралдааны нээлтэд биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн нь содон байлаа.
- ➡Чуулганыг Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев удирдсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд “Парламентын эмэгтэй гишүүдийн гол үүрэг зорилт нь энх тайван, итгэлцлийг бий болгох, хүний эрүүл мэнд, дэлхийн уур амьсгалыг хамгаалах, эдийн засаг, цахимчлалыг хөгжүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлтыг хууль тогтоох түвшинд уялдуулан зохицуулах явдал юм.